Алепо бол Сирийн хамгийн том хот бөгөөд эдийн засгийн гол төв нь юм. Харин одоогоор Сирийн засгийн газрын цэрэг, сөрөг хүчний цэрэг, хэт даврагчид тус хотыг хуваан захирч байна. Энэ байдалд ард иргэд ихэд дургүйцэж байгаа бөгөөд амар тайван бус аюул дагуулсан хот боллоо хэмээн үзэж байна.
Сирийн албаны телевизийн мэдээлснээс үзвэл, Алепо хотноо орогнож байсан террористууд 8-ны өдөр засгийн газрын армийн хяналтад байгаа бүс рүү ширүүн галлаж, оршин суугчдын хороолол рүү олон ч миномёт харваснаар иргэд олноор эндэж шархаджээ.
Сирийн умард нутгийн Алепо хот зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртөж, 22 хүн амь насаа алдаж, 140 гаруй хүн шархаджээ.
Эх сурвалж : http://mongol.cri.cn/