ИТАЛИД ГАШУУДАЛ ЗАРЛАЖЭЭ

2016-07-13  

Итали улсад өчигдөр 9.30 цагийн орчимд Андрю хотноо зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 25 хүн амиа алдсан байна. 

Ерөнхий сайд Маттео Рэнзи өнөөдөр ослын газар очиж, амиа алдсан зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр ослын газар ажиллаж буй аврагчидтай уулзах үеэрээ “Олон хүний аминд хүрсэн ослын шалтгааныг хурдан олох хэрэгтэй” гэж хэлжээ.

Ерөнхий сайд “Энэхүү осол биднийг уй гашууд автууллаа. Бид энэ өдрийг хэзээ ч мартахгүй” гэсэн байна.

Италийн Засгийн газар энэ өдрийн гашуудлыг өдөр болгоно зарлаж, парламентын ордны дээр байрлах төрийн далбааг хагас бөхийлгөжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?