Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХАМТЫН ХҮЧ ХАМГААС ЧУХАЛ

2016-07-14  

                     ХАМТЫН ХҮЧ ХАМГААС ЧУХАЛ

Баян-Өлгий аймагт байгалийн гамшиг боллоо. Хүчтэй борооны улмаас их үер бууж, 104 өрх орон гэргүй болж, 73 өрхийн байшин сав эвдэрч нурахад тулаад байгаа аж. Нийтдээ 700 орчим иргэн их бага ямар нэгэн хэмжээний хохирол амсаад байгаа гэнэ.

Өчигдөр гэхэд Цагааннуурын орчимд 4 баллаар газар хөдөлсөн байна. Тус аймгийн Улаанхус сумын нутагт гэхэд тарвага өвчилсөн шинж илэрчээ. Байгалиас хамаарах ийм таагүй үзэгдэл  болсонд хүмүүс харамсаж байна. Гэхдээ ийм үед нэг нэгэндээ туслахыг юун түрүүнд хичээх хэрэгтэй гэлцэнэ.  Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан энэ талаар ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ “ Ийм үед иргэн бүр аль болох тайван байж,үүссэн нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулахын тулд бие биендээ сайн туслаарай.Хамтын хүч хамгаас чухал шүү.” гэж онцолжээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?