Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ШҮЛХИЙГЭЭР 17 ҮХЭР НЭМЖ ӨВЧЛӨӨД БАЙНА

2016-07-19  

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р багийн нутаг Муу хөөтийн Морины энгэр гэдэг газарт  малын шүлхий өвчин гарлаа.

2016 оны 7-р сарын 16-нд Муу хөөтөөс хойш Морины энгэр гэдэг газарт нутаглаж буй Төв аймгийн Аргалант сумаас нүүж ирсэн Шинэбилэг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Бямбасүрэн, мандах нарын гурван өрхийн 140 үхрээс 21 үхэр өвчилсөн гэх мэдээллийг  хүлээн авч 6 үхрээс өвчний дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хүргүүлэхэд 18-ны өдөр урьдчилсан байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин гэсэн дүгнэлт гарсан байна.

Үүнтэй холбогдуулан 2016 оны 07-р сарын 18-ны өдөр аймгийн засаг даргын захирамж гарч  Их уулын зам, Дөрвөлжин, Эвз зэрэг газруудад 3 пост, 1 хөдөлгөөнт эргүүл гаргаад байна. Нийт 4 хяналтын пост ажиллуулж байна. Мөн  аймгийн засаг даргын захирамжаар 07-р сарын 18-ны өдөр зохион байгуулагдах Баянтал сумын баяр наадмын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Голомт болон сэжигтэй бүсэд нийт 11 айл өрхийн 59 хүн байгаа судалгааг аймгийн ЭМГ-аас ирүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  үзүүлэхээр төлөвлөн, тандалт хийсэн ба одоогоор эрүүл мэндийн шалтгаантай хүн алга байна.

Одоогийн байдлаар 17 үхэр нэмж өвчлөөд байна /Шок шинж тэмдэг илэрсэн/  нийт нэг үхэр үхсэн 37 үхэр өвчлөн гэх мэдээтэй байна. Аймгийн онцгой комисс 07-р сарын 18-ны өдрийн 18,00 цагт хуралдаж өвчилсөн малыг  аймгийн ХХААГ-аас гарсан саналын дагуу устгах шийдвэрийг 07-р сарын 19-ны өдөр эхлүүлэхээр ажиллаж байна. 

 

ГОВЬСҮМБЭР АЙМГААС Д.УРАНЦЭНГЭЛ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?