ТУРКИЙН ТӨРИЙН ЭРГЭЛТ ТУС УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЦОХИЛТ ӨГЛӨӨ

2016-07-20  

Европ тивд эдийн засаг нь хамгийн эрчтэй хөгжиж буй орон бол Турк. Дотоодын эдийн засагт асуудал үүсч байгаа ч, гадны хөрөнгө оруулалт ихтэй тул түүнийгээ нөхдөг сайн талтай гэж эдийн засагчид үзэж байна. Туркийн эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулдаг салбар бол яах аргагүй аялал жуулчлал. Өнгөрсөн жил гэхэд 31 тэрбум долларын ашигтай ажилласан энэ салбар 2016 онд 33%-ийн уналтад орох урьдчилсан тооцоо гарсан байна. Энэ бол тус улсад зорчих гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдал эрсдэлтэй болсонтой холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дээр нь хөрөнгө оруулалт ч саарах магадлалтайг тэд үгүйсгэсэнгүй. Тогтворгүй байдал ямар балаг тарьж болохыг Туркийн эдийн засгийн үзүүлэлт харуулж эхэллээ. Зөвхөн төрийн эргэлт хийх оролдлого нь, аялал жуулчлалын салбарт 10 тэрбум долларын хохирол учрууллаа.

/ Төрийн эргэлт хийхийг санаархсан генералуудыг баривчлаж байгаа нь /

 

Ч.ГОМБОСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?