Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ДУНДГОВЬ АЙМАГ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА

2016-07-20  

Дундговь аймгийн 75 жилийн ойн их баяр наадам 7-р сарын 15-нд  болж өнгөрлөө. Энэ үеэр  Дундговь нутгийн ард түмний 75 жилийн хөдөлмөр бүтээл, хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Дундговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Дундговьчуудыг шагналаа. 

Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян гардуулж, үлээвэр найрал хөгжимтэй цэргийн парад жагсан ёслол хүндэтгэлтэй гардаж авчээ. Түүнчлэн УИХ-ын гишүүнээр 2 дахиа сонгогдсон Б.Наранхүү, ИТХ-ын дарга С.Буджав, Засаг дарга С.Од-Эрдэнэ нарын хичээл зүтгэл, аймгийн ард түмний олон жилийн хөдөлмөр бүтээлийг үнэлж төрийн эрхэм дээд одон хүртлээ.

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?