ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР 3 САРЫН ХУГАЦААТАЙ "ОНЦ БАЙДАЛ" ЗАРЛАЛАА

2016-07-21  

Туркийн засгийн газар 3 сарын хугацаатай "онц байдал" зарлахаар шийдсэн тухай Туркийн ерөнхийлөгч Эрдоган өчигдөр орой мэдэгдлээ.

Тэрээр мөн хэвлэлийн бага хурлын үеэр "Үндэсний аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар шийдвэр гаргаж, үндсэн хуулийн дагуу улс орон даяар онц байдал зарлахыг засгийн газартаа сануулж, ийнхүү онц байдал зарлахаар шийдлээ хэмээн мэдэгдлээ. Онц байдал зарлаж байгаа нь иргэдийн эрх ашиг, эрх чөлөө болон ардчилал, хууль ёсны засаглалд  заналхийлж байгаа хүчин зүйлүүдийг арилгахын төлөө гэж хэллээ. Онц байдал зарлах шийдвэрийг Туркийн Үндэсний их хурал баталсны дараа албан ёсоор хэрэгжиж эхэлнэ" гэжээ.

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?