В.ПУТИН, Р.Т.ЭРДОГАН НАР 8-Р САРЫН ЭХЭЭР УУЛЗАНА

2016-07-21  

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар 8-р сарын эхээр Орост уулзах гэж байгаа тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн ажил хариуцсан нарийн бичгийн дарга Дмитрий Песков өчигдөр мэдэгдлээ. 

Дмитрий Песков Москвагийн "Интерфакс"-т ярилцлага өгөхдөө, өдгөө Орос Турк хоёр  дипломат шугамаар Путин болон Эрдоган нарын уулзалтад бэлтгэж байгаа бөгөөд уулзалтын цаг газрыг хараахан тогтоогүй байна. 

Турк улс нь 2015 оны 11-р сард Сирид үүрэг гүйцэтгэж байсан Оросын байлдааны нисэх онгоцыг буудаж унагаснаас 2 орны харилцаа муудаж, Оросын тал Туркт чиглэсэн цогц хориг арга хэмжээ авсан бол энэ оны 6-р сарын эцсээр Эрдогон Путинд захидал илгээж, байлдааны нисэх онгоцыг нь сөнөөсөн хэргээ хүлээсэн учраас ийнхүү хоёр орны харилцаа дахин сэргэж эхэлжээ.

 

Д.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?