Путин-Хориглож байна. Обама-Засгийн газар санал болгож байна.
Турк улсад төрийн эргэлт болсны дараа тус хоёр гүрний ерөнхийлөгч ард иргэдийнхээ Турк улсад зорчих үйлдлийн тухайд ингэж хэлжээ. Путин шууд хориглосон бол Обама санал болгожээ. Хоёр том гүрний удирдагчдын хоёр өөр хандлага нь тус улсын дүр төрхийг илчилж байна гэж олон улсын тоймчид үзжээ.
Эрх чөлөөт улс оронд Засгийн газар нь ард иргэддээ хэрхэн хүндэтгэлтэй хандаж байгаа, нөгөө талаас боолын системтэй улс орны удирдагч нь ард иргэдээ дүлий сохор, ядуу мэт үзэж байгаа хандлагыг дээрхи шийдвэрээс харж болох нь.
Ц.ХИШГЭЭ