Өчигдөр ОХУ-ын Батлан хамгаалах яам ОХУ-ын зургаан Ту-22 MZалсын зайн бөмбөгдөгчөөр Сирийн хил дэх хэт даврагч хүчин "Исламын улс" уруу агаарын дайралт хийжээ. Мөн энэ өдөр Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Вашингтонд хэт даврагч хүчин "Исламын улс"-д цохилт өгөх олон улсын холбооны гишүүн орнууд хоорондоо мэдээлэл солилцож, терроризмын далд аюул заналхийллийг яаралтай илрүүлж, урьдчилан сэргийлэхийг уриалжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдлээс үзвэл, Москвагийн цагаар өглөөний 5 цагийн үед, ОХУ-ын Ту-22 MZалсын зайн бөмбөгдөгч Сирийн Хомс мужид байрлалтай "Исламын улс"-ын бааз уруу агаараас дайрч, тус бүлгийн хоёр удирдах газар, нэгдсэн байр болон зэвсэг техникийг бут ниргэжээ. Мэдэгдэлд тэмдэглэхдээ, ОХУ-аас Сирийн Хмеймимд суугаа агаарын цэргийн баазны Зөвлөлт-35 байлдааны нисэх онгоц Ту-22 MZалсын зайн бөмбөгдөгчийг хамгаалан ниссэн байна. Үүргээ биелүүлсний дараа ОХУ-ын цэргийн нисэх онгоц бааздаа буцсан" гэжээ.
Эх сурвалж : http://mongol.cri.cn/