Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ШҮЛХИЙ ДУНДГОВЬ АЙМАГТ ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН ГАРААД БАЙНА

2016-07-22  

Говьсүмбэр аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээр тогтоогоод байгаа.

Өнөөдрийн байдлаар Эрсдэлтэй бүс нутгийн шүлхийнд мэдрэмтгий малыг вакцинжуулах ажлын 8 хэсэг Сүмбэр сумын 4,5,6-р баг, Баянтал сумын 2-р багт гарч дархлаажуулалт эхлээд байна. 

Вакцинжуулалтад 94644 мал хамруулахаас 80 өрхийн 21110 малын вакцинжуулаад байна. Түүнчлэн сэжигтэй бүсийн 6 өрхийн 6 хашаа хорооны 1080м2 талбайг халдваргүйжүүлсэн байна. Голомтод нийт 145 үхрээс 41 өвчилсөн, 1 үхэр үхсэн, 40 өвчтэй, Нийт 103 үхрийг тусгаарласан байна. Өвчилсөн 5 үхрээс шүлсний 5 дээж авч, дээжийг 7 сарын 22-ны өдөр МЭАЦТЛ-д хүргүүлэхээр  болсон байна. Говьсүмбэр аймгийн ОК-ийн шийдвэрээр өглөө бүр 10 цагт гишүүд цугларч хуралдан  үүрэг чиглэл аван ажиллаж байгаа бөгөөд, шаардлагатай тохиолдолд онцгой комиссыг бүрэн бүрэлдэхүүнээр хуралдуулан ажиллаж байна. Өдөр бүр урьдчилан сэргийлэх, эргүүл тандалт, постод хяналт тавихаар ОК-ийн гишүүдийг хуваарилан ажиллуулж байгаа юм байна. Аймгийн ЭМГ-аас нэмж Шүлхий өвчний голомтод ажиллаж буй постуудад хүргүүлэхээр 70 ширхэг нэг удаагийн маск, 50 хос нэг удаагийн бээлий бэлтгэн Онцгой комиссод хүлээлгэн өгчээ.

Говьсүмбэр аймгийн хил залгаа Дундговь аймгийн Цагаандэлгэр сумаас зүүн хойш 50 км-т Их бумбын бага бүрд гэдэг газарт малын гоц халдварт хонины цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй байгаа  тул хил залгаа Цагаандэлгэр сумтай хил залгаа аймгийн Баянтал сумыг дайран өнгөрдөг Төмөр замын зөрлөгийн 3 гарам, нүхэн гүүрнүүдийг Чойрын УБ Төмөр замын Замын 3-р ангийн даргад албан тоот явуулан нүхэн гүүр, гармуудыг хаан хязгаарлалт хийсэн байна.

 

 

Д.УРАНЦЭНГЭЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?