Монголчууд сайхан орчинд амрах дуртай. Зүлэг ногоон дээр тухлаж, голын усанд шумбаж, нарлаж амрах сайхан. Зүйрлэхийн аргагүй. Хүмүүс унаа тэрэгтэй болсон тул хүрэх газар ч холдохоо больсон. Аагим халуунд нийслэлчүүд Туул голоо бараадах нь хэвийн үзэгдэл болсон.
Гэвч тэд амарсан газраа хогоор дүүргээд, биеэ булхсан усандаа машинаа угаагаад, уусан архи, пиво, ундааны шилээ гол руугаа шидэж, зугаацах нь дэндлээ. Тиймээс өнгөрсөн долоо хоногоос эхлэн Эргүүлийн багийг зохион байгуулалттай гаргах болсон байна. Тус эргүүлийхэн зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу торгууль оногдуулж, холбогдох арга хэмжээг авч эхэлжээ. Иргэдээс мэдээлэл авах, тэднээс ирсэн баримт, фотог үндэслэн шалгах, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах ажлыг ч үргэлжлүүлэх юм байна.
Э.ОТГОНЖАРГАЛ