Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ШҮЛХИЙ ӨВЧИН ГАРСАН СУМДУУД ВАКЦИНЖУУЛАЛТАД БҮРЭН ХАМРАГДЛАА

2016-07-26  

2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн байдлаар : 

Эрсдэлтэй бүс нутгийн шүлхийд мэдрэмтгий малыг вакцинжуулах ажлын 8 хэсэг Сүмбэр сумын 4,5,6-р баг, Баянтал сумын 2-р багт гарч дархлаажуулалт эхлээд байна. Малын шилжилт хөдөлгөөн отор нүүдэлтэй холбогдуулан вакцинжуулах малын тоонд өөрчлөлт гарсан. Вакцинжуулалтад 108344 мал хамруулахаас 219 өрхийн 70613 мал хамруулж, гүйцэтгэл 65%-тай явагдаж байгаа дүнтэй байна. Сэжигтэй болон голомтын бүсийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа байнга явагдаж байгаа, голомтын болон сэжигтэй бүсийн 10 өрхийн 9 хашаа хорооны 1804м2 талбайг халдваргүйжүүлсэн байна. Голомтын бүсийн 16 өрхийн 10985 толгой мэдрэмтгий малыг вакцинжуулж дууслаа. Одоогоор 100% гүйцэтгэлтэй. 

Баянтал сумын эрсдэлтэй бүсийн 800 толгой үхрийг вакцинжуулж дуусгалаа гүйцэтгэл 100%-тай байна. Голомтод нийт 145 үхрээс 43 өвчилсөн, 3 үхэр үхсэн, 39 өвчтэй, /1 үхэр нядалж 10 төрлийн дээж авч 7 дугаар сарын 23-нд УМЭАЦТЛ-д хүргүүлсэн/ Нийт 103 үхрийг тусгаарласан байна. 

Голомтын болон сэжигтэй бүсэд дуудлагын тоо, үхсэн малын тоо, өвчилсөн малын тоо, голомтын тоо нэмэгдээгүй байна.  Голомтоос ирсэн өвчилсөн нийт малын тоог дахин хянаж үзэхэд 2 тоогоор зөрүүтэй мэдээлэл ирсэн тул малын тоог 43-аар одоо өвчтэй малын тоог 40-өөр тооцсон мэдээллийг АХХААГ-аас ирүүлээд байна. 

 

 

Д.УРАНЦЭНГЭЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?