ТОКИО ХОТЫН ДАРГААР ЮРИКО КОЙКЭ АЖИЛЛАНА

2016-08-01  

Японы NHK телевизийн мэдээлснээр, 7-р сарын 31-нд болсон Токио хотын захирагчийн сонгуульд Батлан хамгаалахын сайд байсан хатагтай Юрико Коикэ ялалт байгуулж, Токио хотын анхны эмэгтэй захирагчаар ажиллахаар боллоо.

Энэ жил 64 настай Юрико Коикэ, Жоничиро Койзумигийн засгийн газарт байгаль орчны сайдаар ажиллаж байсан бөгөөд Японы анхдагч эмэгтэй Батлан хамгаалахын сайд юм. Тэрээр телевизийн нэвтрүүлэгч байсан бөгөөд 9 удаа Парламентын гишүүнээр сонгогдож байсан. Тэрээр улс төрд нэр хүндтэй яваа нэгэн. Ийнхүү Токио хотын захирагчаар эмэгтэй хүн томилогдлоо. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?