Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

БАЯН-ӨЛГИЙД НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ 7 ХҮН АМИА АЛДЖЭЭ

2016-08-02  

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт 15:42 минутад 50 тонн цемент ачсан ачааны машин осолдож, хүн хавчуулагдан нас барсан гэсэн дуудлага Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Тодруулбал “Тасбан” ШТС-ын баруун замд Ховд аймгаас ачаа ачиж явсан “Hord Benz” камаз маркийн автомашины жолооч А нь айлын хашаа, гэр мөргөж, долоон хүн амиа алджээ. Уг осолд явган зорчигч 42 настай эмэгтэй Ц, 19 настай эрэгтэй Б, дэлгүүрийн худалдагч 15 настай эмэгтэй А, оршин суугч 46 настай эмэгтэй Т,  жолооч А болон зорчигч 29 настай эмэгтэй З,  3 настай эрэгтэй М нарын долоон хүний амь нас хохирч, зургаан настай эмэгтэй М хүнд гэмтсэн ноцтой осол гарчээ. 

Өчигдөр 23 цагийн байдлаар осол болсон газраас долоон хүний цогцсыг гарган авсан байна. Уг ослын үеэр Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч гурван машинтай, цагдаагийн 55 алба хаагч, таван машинтай, Өлгий сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 30 алба хаагч болон хүнд техникийн таван автомашин зэрэг нийт 120 албан хаагчдын бүрэлдэхүүн 13 техник хэрэгсэлтэй ажилласан байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?