АМЕРИКИЙН ЦЭРЭГ "ИСЛАМЫН УЛСАД" АГААРААС ЦОХИЛТ ӨГЧЭЭ

2016-08-02  

Ливийн үндэсний эв нэгдлийн Засгийн газрын шаардлагын дагуу, Америкийн цэрэг 8-р сарын 1-нд тус орны хилд байрлах хэт даврагч бүлэглэл "Исламын улс"-д агаараас цохилт өгсөн тухай Америкийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

Америкийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Петр Күүк мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Америкийн цэрэг "Исламын улс"-ын Ливи дэх төв болон умард нутгийн Сирт хот дахь хэд хэдэн объект уруу "оновчтой дайралт" хийсэн. Удахгүй Ливийн үндэсний эв нэгдлийн Засгийн газрын шаардлагын дагуу Сирт хот дахь "Исламын улс"  үргэлжлэн агаараас цохилт өгөх болно.

Америкийн агаараас дайрах тоо хэмжээ болон дуусах хугацааг Ливийн талын шаардлагын дагуу шийднэ. Ливийн талын хангасан объектыг Америк хянаж үзсэний дараа цохилт өгөх бөгөөд хуурай замын цэрэг томилохгүй гэжээ.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?