АНУ ба Өрнөдийн ертөнц В.Путиныг унагах хүслээ нуухгүй байна. Эдийн засгийн хоригоо сунгасан. Тэр нь удаашралтай учир, эхнэр хүүхдээр нь шахуулах арга хэмжээг авсан. Энэ хүрээнд Оросын том дарга нарын эхнэрүүдийг АНУ болон Европын хөгжилтэй оронд зорчих, тэнд очиж эмчилгээ хийлгэх, худалдаа хийх боломжийг хаах, үр хүүхдийг нь тэдгээр улсад сурч, боловсрол эзмшихийг нь хязгаарлах шийдвэр гаргасан. Энэ нь хангалтгүй учир, олимпоор дамжуулж Оросын тамирчдын Олимпод оролцох эрхийг хаслаа. Оросын алдартай, өндрийн харайлтын Исанбаеба тэргүүтэй, олимпийн медаль хүртэх боломжтой 100 гаруй тамирчны эрхийг хассан бол, хамгийн сүүлд Оросын параолимпийн тамирчдыг оролцуулахгүй шийдвэрийг гаргалаа.
В.Путиныг ингэж шахаж болно гэж Олон улсын байгууллагууд үзэж байна. Гол нь дотроос нь В.Путиныг шахуулах арга тактик илүү хурдан үр дүнд хүргэнэ гэж Өрнөдийнхөн үзэж, ийнхүү шахаж байна. Харин Оросын удирдлага, - энэ бол шударга бус явдал. Тамирчдын дөрвөн жил урсгасан хөлс, хөдөлмөрийг улс төрийн зорилгоор хавчиж байна гэж мэдэгдлээ.
Э.ЦЭНД