Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

БУЛГАН АЙМГИЙН ТЭШИГ СУМ РУУ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

2016-08-17  

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар - Өндөрхаан чиглэлийн авто замын Хэрлэнгийн гүүр орчмын далангийн хөвөө усанд автсан байна. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо болон түр зогсолт хийхдээ анхаарах, орой үдшийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед болгоомжтой зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явахыг Авто тээврийн үндэсний төв, тээвэр зохицуулалтын газраас анхаарууллаа.

Мөн Булган аймгийн Тэшиг сумын голын усны түвшин нэмэгдэж, гүүрийн далан сэтэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Булган аймгийн Онцгой байдлын газрын 2 моторт завь ажиллаж, иргэдийг зөөвөрлөж байгаа аж. Иймд Онцын шаардлагагүй бол тус чиглэлд зорчихгүй байхыг тээвэр зохицуулалтын газраас анхааруулсан байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?