Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

НЭГ БАЙРНЫ ХӨЛ БӨМБӨГЧИН ХӨВҮҮД

2016-08-17  

Рио -2016 олимпийн наадамд зориулан Дархан хотын шинэ хорооллын 18-р байрны хөвүүд өөрсдөө санаачлан хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, аварга багаа шалгаруулсан нь бусад хорооллын хүүхдүүдийн анхаарлыг татлаа.    

Зуны амралтаа үр дүнтэй сонирхолтой өнгөрөөж дуусгаж байгаадаа 18-р байрны хүүхдүүд баяртай байна. Тэмцээнд “Dream Team“, “Messi-18”, “Дархан-Unaited”  багууд өрсөлдлөө. Хөвүүд багтаа өөрсдөө нэрээ өгч, ахлагчаа сонгон тэмцээндээ бэлтгэжээ. Энэ байрны хүүхдүүдийн нэг онцлого нь ах насны хөвүүд нь бага дүү нартаа хөл бөмбөг тоглоход нь зааж тусалж хамтран бэлтгэл хийжээ. 

Нэг байрны хүүхдүүд хоорондоо үерхэн нөхөрлөж байгаад, аав ээжүүд нь баярлан хөл бөмбөгчний хувцас хэрэгсэл авч өгчээ. Байрны аваргын тэмцээнд М.Амартүвшин ахлагчтай “Dream Team’ баг тэргүүлж, Г.Амартөр ахлагчтай “Дархан Юнайтэд” баг удаалан, хөгжөөн дэмжигчдээс хамгийн өндөр үнэлгээг Э.Ирээдүй удирдсан “Мэсси-18” багийнхан авлаа. 

Аав ээжүүдийнхээ санаж сэдээгүйг бяцхан багачууд ийнхүү түрүүлж ажил болгосон нь тэдэнд лав юм бодогдуулсан байж таараа. Хүүхдүүд бетонон талбай хөл бөмбөг тоглоход зохимжгүй учраас байрныхаа хажууд мини футболын зүлгэн талбай байгуулахыг хүслээ. Энэ 18-р байранд амьдардаг Мэргэжлийн хяналтын алба болон Онцгой байдлын газар ажилладаг аав ээжүүд нь, хөл бөмөгчин хүүхдүүдийнхээ хүсэл сонирхолыг дэмжин тусалж хөгжүүлэх нь  чухал байна.  

 

 

Ө.Рагчаасүрэн.  Дархан хот

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?