Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

САМРЫН МОДНООС УНАЖ АМИА АЛДЖЭЭ

2016-09-02  

Архангай аймгийн Булган сумын Зуунмод баг, “Хардаг хад” гэдэг газар Баянхонгор харъяат 45 настай, эрэгтэй Б самар түүж байгаад модноос унаж нас барсан байна. Хэргийг 09-р сарын 01-ний 17:05-д цагдаагийн байгууллага бүртгэн авч, шалгаж эхэлжээ.

Хуш модны самар түүх явцдаа өндөр модноос унаж бэртэх, амиа алдах хэрэг гарсаар байна. 8, 9-р сарын байдлаар зургаан иргэн самар түүж яваад модноос унаж амиа алджээ.

Цагдаагийн байгууллагаас зөвшөөрөгдсөн хугацаа буюу 10-р сарын 15-наас өмнө самар түүсэн иргэдийг хуулийн дагуу торгох арга хэмжээ авч байгаа гэдгийг сануулан, самар түүхээр явж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?