Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХАНБОГД-ОЮУ ТОЛГОЙГ ХОЛБОХ АВТОЗАМЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2016-09-05  

Ханбогд сумаас Оюу Толгой чиглэлийн 35.1 км хатуу хучилттай замын шавыг өнөөдөр өглөө тавилаа. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүд, УУХҮ-ны дэд сайд Х.Бадамсүрэн, Өмнөговь аймаг, Ханбогд сумын удирдлагууд болон Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Батсүх, Гүйцэтгэх захирал Армандо Торрес, Эндрью Вүдлэй нар оролцжээ.

Замын ажлыг Оюу Толгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар "Оч-Наран" ХХК энэ оны есдүгээр сараас эхлүүлж, 2018 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа ажээ. Замыг 8 метрийн өргөнтэй, 7см зузаан хучаастай. Замын нийт өртөг 46 тэрбум төгрөг бөгөөд Оюу Толгойгоос орон нутагт хийж буй томоохон бүтээн байгуулалтын нэг юм.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?