Сингапур улсад зика вирусийн халдвар нэмэгдсээр байна. ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, зика вирусийн халдвар үргэлжлэн нэмэгдэх магадлалтай байгаа бөгөөд Египетийн Аэдес шумуул байх газар болгонд дэлгэрч болзошгүй" гэжээ.
ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Тарик Жасаревик хэлэхдээ, "Зика вирус өдгөө онц байдлын бус харин хэвийн үзэгдэл боллоо. Зика вирус халдварлаж мэдэх орнууд цаг ямагт сонор сэрэмжтэй байж шумуулаас сэргийлэх ажлыг сайн хийхийн зэрэгцээ зика вирусийн тухай мэдлэгийг олон нийтэд дэлгэрүүлэх хэрэгтэй" гэжээ.
Сингапурын "Лянь Хэ Зао Бао" сонины мэдээлснээр, Сингапурын Эрүүл мэндийн яам болон Үндэсний байгаль орчны газар 7-нд мэдэгдэл гаргаж, тухайн өдрийн 12 цагийн байдлаар, Сингапурт зика вируст халдварласан хүний тоо 8-аар нэмэгдсэнээр тус вирусаар өвчилсөн хүний тоо нийт 283 болсон" гэжээ.
Эх сурвалж : http://mongol.cri.cn/