БОАЖЯ, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Говийн Их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран 9-р сарын 15, 16-нд Говь-Алтай аймгийн Тахийн талд “Говийн 6” хэмээх арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч болдог хавтгай тэмээ, хулан, мазаалай, тахь, Монгол бөхөн, хар сүүлт гэсэн ховор зургаан амьтны онцлог, гайхамшгийг таниулах, “Үндэсний бахархалт амьтад” болгох, энэ ажилд талуудын оролцоог хангах, татан оролцуулах зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулах ажээ.
ЭХ СУРВАЛЖ : ХОВД АЙМАГ