
Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан мэргэжлийн чиг үүрэг бүхий 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг голомтын бүс болон сэжигтэй бүсэд энэ сарын 12-ны өдөр ажиллаж нэмж авах арга хэмжээний талаарх саналаа өнөөдрийн аймгийн онцгой комиссын хуралдаанд оруулж дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр боллоо.
ҮҮНД :
- Сэжигтэй бүсэд 1 пост, хөдөлгөөнт эргүүл 2-ыг нэмж, байрлуулах
- Ариутгал халдваргүйтгэлийн шаардлагатай бодисын судалгааг гаргаж, тусгай зориулалтын ариутгал халдваргүйтгэлийн автомашинаар ариутгал хийх
- Тусгай зориулалтын механизмаар хашаа, саравчны бууц, хөрсийг хуулж, ариутгал, халдваргүйтгэл хийх
- Анхны устгалын цэгт булж, устгасан байдал хангалтгүй байгаа тул зааврын дагуу устгалыг дахин зохион байгуулах
- Шаардагдах материал, хүн хүч, хэрэгслийг нэмэгдүүлэх
- Голомтын болон сэжигтэй бүсд байх иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эм, тариаг постод байрлуулах
- Голомтын болон сэжигтэй бүсэд хүн, малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоо
- Анхны устгалын цэгт хаягжуулалт байрлуулах
- Замын уулзваруудад анхааруулах тэмдэг байрлуулах
- Дэрвэгэр, Жирэвгэр ургамлын үндэс түүж байгаа иргэдийн хөдөлгөөнийг хорих, зогсоох
- Баянтүмэн сумын ЕБС-ийн ойн баярын хурдан морины уралдааныг уралдааныг цуцлахаар шийдвэрлэлээ гэж ДОРНОТ аймгаас мэдээллээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна