“Монголын самрын бизнес эрхлэгч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас өнөөдөр БОАЖЯ-нд иж бүрэн тоноглол бүхий мотоциклуудыг хүлээлгэж өглөө.
Байгаль хамгаалагчдад унах унаа нь хамгийн тулгамдсан асуудал байдаг. Үүнийг шийдвэрлэж иж бүрэн тоноглосон мотоцикл хүлээлгэн өгч байгаад БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн тэрээр “Мотоциклуудыг байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгнө. Байгаль хамгаалах үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал үүрэгтэй"-г онцоллоо.
Тус ТББ нь үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа ч нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаль хамгаалах үйлсэд зориулан, нэг нь сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг мотоциклыг зориулалтын малгай, нүдний шил, галын хор, галын бүтээлэг зэрэг хэрэгслүүдийн хамт дагалдуулж өгчээ.
А.САЯН