ХИЛЛАРИ КЛИНТОНГ НАС БАРСАН ХЭМЭЭН ЗАРЛАЛАА

2016-09-15  

АНУ-ын АВС7 телевизийн сувгийн хөтлөгч ийнхүү ташаа мэдээлэл цацлаа. 2016 оны 9-р сарын 11-ний өдөр Хиллари Клинтон гашуудал илэрхийлж байх зуураа муужирч унасан. Энэ тухай мэдээг хүргэхдээ ийнхүү андуурсан. Тэр сэтгүүлчийг одоогоор ажлаас нь халалгүй үлдээсэн байна. Харин телевизийн эфирт шууд нэвтрүүлэг хөтлөх ажлаас нь түр түдгэлзүүлсэн гэх мэдээллийг тус телевиз өглөө. Гэсэн хэдий ч, Хиллари Клинтоны эрүүл мэндийн асуудлыг хэвлэлүүд үргэлжлүүлэн сөхсөөр байна. Түүнийг цаашид ерөнхийлөгчийн сунгаанд оролцож чадахгүй учир, хэнээр орлуулах вэ? гэдэг асуудлыг ч идэвхтэйгээр хэлэлцэж эхэлжээ.

Энэ зуур Д.Трампийн нэр хүнд өсөж байна гэж судалгаа харуулах болсон байна. Тэр эрүүл чийрэг гэдгээ юуны өмнө харуулах болов. Дээр нь Путинтэй, Орос гүрэнтэй би өөрөө харьцах болно гэж хэлсэн нь Обамагийн дургүйцлийг төрүүлжээ.

-Трамп бол Путиныг дууриагч гэж хэлэхээс өөр үгийг Обама хэлж чадсангүй гэж америкийн хэвлэлүүд өлгөж байна.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?