Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХОВД АЙМГИЙН ТӨВ РҮҮ СЭЖИГТЭЙ МАЛЫН МАХ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУЛГАЙГААР ОРУУЛАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

2016-09-17  

Ховд аймгийн ихэнх сумдад бог малын Мялзан төст өвчин гарч энэ сарын 13-наас эхлэн 10 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлан малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор Мялзан өвчний голомтод газруудад 44 пост шинээр гарган ажиллаж байгаас  Аймгийн төв Жаргалант сумын хэмжээнд 6 пост ажиллуулж малын гаралтай түүхий эд болон мах, сүү цагаан идээ, аргал өвс зэрэг бүтээгдэхүүнийг голомттой бүсээс оруулж ирэхийг хориглосон. Гэтэл аймгийн төврүү сэжигтэй мах оруулж ирлээ гэх дуудлагаар Аймгийн засаг даргын орлогч Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцжээ. 

Тодруулбал, ХОА 54-68  дугаартай автомашин Дуут сумын 3-р постоор Баян-Өлгий аймгийн Толбо сумаас их хэмжээний мах тээвэрлэж, аймгийн төв рүү хулгайн замаар нэвтрэх гэж байсныг постонд ажиллаж буй мэргэжлийн байгууллагынхан саатуулсан байна. Шалгаж үзэхэд гарал үүслийн ямар ч бичиггүй туранхай малын мах байснаас гадна муудсан байсан бөгөөд уг мах нь Мялзан өвчнөөр өвчилсөн малын мах байж болзошгүй гэж үзэж байна. Бог малын мялзан төст өвчин нь зэргэлдээх Баян-Өлгий аймгийн зарим сумдад мөн гарсан. Үүнтэй холбоотойгоор уг хэрэг нь аймаг дамнасан зөрчилтэй хэрэг болж байгааг онцлоод,  аймаг орон нутгийн зүгээс  арга хэмжээг авч, улсын онцгой комисст мэдэгдэх болно гэдгийг холбогдох албаны хүн хэлж байна аа. 

Постонд ажиллаж буй хяналтынхан хариуцлагатай ажилласны үр дүнд ард иргэдийг чанаргүй, өвчтэй байх магадлалтай мах хэрэглэхээс сэргийлж чадсан  байна.  Энэ мэтчилэн  башир аргаар ашиг хонжоо олох гэсэн зарим нэгэн нь чанаргүй мах оруулж ирэн  ард иргэдэд нийлүүлж болзошгүй учраас иргэд ч мөн сонор сэрэмж, анхаарал хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Иймээс  эрүүл бүсээс оруулж ирсэн, гарал үүслийн бичигтэй, зөвшөөрөгдсөн газраас мал, махаа худалдан авч хүнсэндээ хэрэглэх нь  чухал юм.

 

 

Х.АЛТАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?