ЦАГ УУР ШИНЭ ТӨЛӨВ БАЙДАЛД ОРНО

2016-09-18  

Дэлхийн цаг уурын байгууллага энэ сарын 16-ны өдөр Женевт мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдэлд халуун цаг агаар улам нэмэгдэж байгаа тухай онцлоод энэ нь цаашдаа хүн төрөлхтний амьдралд хэвийн үзэгдэл болох төлөвтэй байна гэжээ. Энэ жилийн агаарын дулаан шинэ рекорд тогтоож, түүхэнд тэмдэглэж эхэлснээс хойших хамгийн халуун жил боллоо хэмээн мэдэгдлээ.

Тус мэдэгдэлд тэмдэглэхдээ, дэлхийн цаг агаар дулаарч байгааг умард туйлын далайн мөснөөс харж болно. Америкийн үндэсний мөс цасны тоо баримтын төвийн 9-р сарын 15-ны хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, умард туйлын далайн мөсний талбай хамгийн бага түвшинд хүрсэн хэмээн онцоллоо. 

Дэлхийн Цаг уурын байгууллагын тэмдэглэснээр, хүн төрөлхтний үйл ажиллагаа бол дэлхийн уур амьсгал дулаарч буйн хамгийн гол шалтгаан болж байна гэжээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?