Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

УВС АЙМАГТ ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ ХИЙЖ БАЙСАН “МОНГОЛИА ГЛАДВИЛЛ УВС ПЕТРОЛИУМ” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ

2016-09-19  

Увс аймгийн Тэс суманд газрын тосны хайгуул хийж байсан “Монголиа Гладвилл Увс Петролиум” компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Тус компани нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ зөрчсөн байна.

Өнгөрсөн оны 8-р сараас эхлэн Увс аймгийн Малчин суманд газрын тосны хайгуул хийгдэж 19-н сумын 12-т нь хайгуул хийх зөвшөөрлийг “Монголиа Гладвилл Увс Петролиум” компани авсан байдаг ажээ. 9-р сарын 10-ны өдөр засаг даргын захирамжаар байгуулагдсан Аймгийн ЗДТГ, БОГ, МХГ, ЦГ, Гадаадын иргэн, харъяатын албаны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Монголиа Гладвилл Увс Петролиум” компанийн үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр нь очиж ажиллаад зөрчлөө засах хүртэл нь тус компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна. 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?