Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХЭРЛЭНБАЯН-УЛААНЫ ОТРЫН БҮС НУТАГТ БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТЭРЧ ӨӨР АЙМГИЙН МАЛ АВЧ ЧАДАХААРГҮЙ БОЛЖЭЭ

2016-09-20  

Эртнээс нааш 1000 өвөлжөө, 100 булагтай хатуу өвлийг өнөтэй давах ээл буянаа хайрласан Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт өнөө жил өвсний гарц муу, бэлчээр талхлагдан даац хэтэрч ургамлын бүтэц өөрчлөгдсөн байна. Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Жаргалтхаан сумын нутгийг оролцуулсан 192 мянган га газрыг 1998 онд отрын бүс нутаг болгон зарласан юм. Сүүлийн жилүүдэд Ховд, Увс, Говь-Алтай аймгаас малчид олноор ирж суурьших болсон байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэлх 150 хоногт отрын бэлчээрийг ашиглаж байхаар тогтсон. Гэтэл малчид заасан хугацаанаас өмнө отрын бүс нутагт малаа оруулж, зарим нь эндээ тогтмол суурьшсанаас бэлчээрийн даац хэтэрч олон талын хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байна. Энэ жил отрын бүсэд өвөлжих малын тоо өмнөх жилүүдийнхээс өсч, салбар яаманд зөвхөн Хэнтий аймгийн отрын бүсэд гэхэд 600 мянга орчим мал өвөлжүүлэх саналыг зэргэлдээх аймгуудаас ирүүлжээ.

Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд нутгийн 100, Аварга, Долоод багийн газар нутгийн  80 гаруй хувь нь ордог.  Энэ гурван багийн малын тоо хонин толгойд шилжүүлэхээр 290 гаруй мянган толгой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл аймгийн бэлчээрийн бүс нутгийн даац хэтэрсэн. Хэтрэх хэтрэхдээ Хэнтий  гурван багийн малын тоо бэлчээрийн даацаас илүү гарсан болохоор бусад аймаг, сумаас мал оруулж ирэхэд хүндрэлтэй байгааг  ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэнг отрын бүс нутагт ажиллах үер танилцуулсан байна. 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?