БНСУ-ын Умард Кёнсан мужийн Кёнжү хотын орчимд өнөөдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 3.5 баллын хүчтэй газар хөдлөлт болов.
Солонгосын мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр энэ удаагийн газар хөдлөлт нь 9 дүгээр сарын 12-ны өдөр болсон тус улсын түүхэнд анх удаа хамгийн хүчтэйд тооцогдсон 5.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн үргэлжлэл хэмээн үзэж байгаа бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна. Сөүл дэх манай улсын ЭСЯ-ны мэдээлснээр газар хөдлөлтийн голомтонд оршиж буй Кёнжү хотод оршин суудаг манай улсын 110 иргэн газар хөдлөлтөд өртсөн тухай мэдээлэл байхгүй болно.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР