Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МАЛХЫН ТАЛЫН ОТРЫН БҮСЭД 7-ААР САРД ШҮЛХИЙ ГАРСАН ТУЛ ЭРҮҮЛ БҮСЭЭС ОТРЫН МАЛ ОРУУЛАХ БОЛОМЖГҮЙ

2016-09-22  

Өнгөрсөн амралын өдрүүдэд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Отрын бүс нутгуудаар ажиллаж өвсний гарц, бэлчээрийн даац, өвөл отор хийх бүс нутгийн байдалтай газар дээр нь танилцлаа. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээр нутгийн хувьд даац хэт хэтэрсэн байгаа бол  Говьсүмбэр аймгийн отрын бүс болох Малхын талд байрлах Аймаг дундын отрын бэлчээр нутаг нийтдээ 73 мянган га талбай багтдаг. Үүнээс 69 мянган га нь Сүмбэр сумын VI багийн нутаг дэвсгэр. Аймаг, сумын удирдлагууд хоорондоо тохиролцсоны үндсэнд отрын бүсэд өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоог гаргадаг байна.

Малхын талд жилд дунджаар 20-30 мянган мал оруулан өвөлжүүлж хаваржуулдаг байна. Энэ жилийн хувьд өнгөрсөн 7-аар сарын 16-наас шүлхий өвчин гарсан учраас отрын бүсийг ашиглахад хүндрэлтэй байгаа аж. Учир нь, эрүүл бүсээс өвчний голомттой бүс рүү орсон мал өвчлөх магадлал өндөр байдаг гэнэ. Иймээс Малхын талд отрын малыг оруулах боломжгүй гэдгийг  Говьсүмбэр аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Даваахүү энэ үеэр хэлж байлаа. Одоогоор отрын бүс нутагт долоон өрхийн 5300 мал байна.

Харин Булган Дашинчилэн сумын нутгийн отрын бүс болох Чилэнгийн отрын бүсэд ургамлын гарц гайгүй ч урд жилүүдээс муудсан. Ургамлын бүтцийн хувьд ч шим тэжээл багатай шивээ өвс гэх мэт ургамлууд зонхилон ургасан байгааг мэргэжилтнүүд энэ үеэр хэлж байлаа. Нийт 37 мянга орчим га талбайг хамардаг энэ газар 30 мянга гаруй мал өвөлжих боломжтой. Гэсэн ч 200 мянга гаруй мал өвөлжүүлэх хүсэлт бусад аймгуудаас иржээ. Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд мал их өсч, бэлчээрийн хомстол үүссэн даац хэтрээд байгаа.

Аймаг дундын отрын бүс нутагт орж өвөлжих малчдын тоо судалгааг урьдчилан авсны үндсэн дээр тухайн жилийн 11-ээр сарын 1-ээс дараа оны 4-ээр сарын 1 хүртэл заасан нутагт оруулж өвөлжүүлдэг. Отрын бүсийн захиргаа, сумдын удирдлагуудаас бүрдсэн зөвлөл энэ асуудлыг шийдэж зохицуулдаг. Чилэнгийн отрын бэлчээр нутаг Хэрлэнбаян-Улааны отрын нутгийг бодвол бэлчээрийн ургамлын гарц сайн байгаа ч бэлчээрийн даац хэтрээд отрын мал хүлээн авахад хүндрэлтэй байгааг хэлж байна.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн хэлэхдээ :  Улсын тусгай хэрэгцээний Аймаг дундын отрын бэлчээр нутагт нийт 783,4 мянган га байдаг. Отрын бүс нутагт олон айл хууль бус хугацаанд зусч, намаржиж байгаа нь бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлжээ. Ер нь хаа хаанаа хариуцлагагүйн зуд болж байгаа юм байна. Төрийн бодлогоор малчдыг өнтэй сайхан өвөлжүүлэх зорилгоор улсын хамгаалалтад авсан бүс нутагт дураараа авирлах явдал хэтэрсэн байгаа нь  ажиглагдаж байна. Эдгээр асуудлыг Улсын онцгой комиссын хурлаар авч хэлэлцэнэ” гэлээ.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?