ОХУ-ын сонгуулийн төв комисс шинэ Думын сонгуулийн дүнг танилцууллаа. "Нэгдсэн Орос нам 343 суудал авч, Төрийн Думд албан ёсоор эрх барих хамгийн том нам боллоо" гэжээ.
ОХУ-ын сонгуулийн төв комиссын дарга Николай Булаев хэлэхдээ, "Сонгуулийн дүнгээс үзэхэд Үндэсний Думын 450 суудлаас Нэгдсэн Орос нам 343 суудлыг авч, Оросын Коммунист Нам 42, Оросын Либерал ардчиллын нам 39, Шударга Орос нам 23 суудал авч, үлдсэн гурван суудлыг хоёр төрийн нам болон нам бүлгийн бус нэг хүн авсан" гэжээ.
Төрийн Дум бол Оросын хууль тогтоох байнгын байгууллага бөгөөд 450 гишүүнтэй. Гол нь улсын хуулийг хэлэлцэж батлах, ерөнхийлөгч, ерөнхий сайдыг томилох зэрэг асуудлыг авч хэлэлцдэг. Энэ удаагийн сонгууль 9-р сарын 18-ны өдөр болж, бүртгэгдсэн 112 сая сонгогчдоос 48 хувь орчим нь саналаа өгсөн байна.
Ц.ХИШГЭЭ