Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ЗАВХАНЧУУД “ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН”-Д ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО

2016-09-24  

Хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, хавдрын тусламж үйлчилгээг ойртуулах зорилготой “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” Завхан аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Хавдар судлалын үндэсний төвөөс санаачлан “Хаан” банк сан, МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулж буй энэхүү аяны хүрээнд олон чухал ажлуудыг хэрэгжүүлж байгаа билээ.

Уг аяны хүрээнд 2000-д эрсдэлт бүлгийн хүн ам хавдрын эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрагдсанаас хорт хавдрын 7 тохиолдлыг шинээр илрүүлж боломжит тохиолдолд Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр мэс засалд оруулж үлдсэнийг дээд шатлалын эмнэлэгт илгээлээ

Аяны баг аймгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлснээс гадна орон нутгийн эмч, сувилагч, мэргэжилтнийг ажлын байранд нь дагалдан сургаж дадлагажуулсан нь ихээхэн үр дүнтэй байсан ажээ.

Завхан аймагт өнгөрсөн хугацаанд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг гурван удаа хэрэгжүүлж ажилласан бөгөөд нийт 4679 хүн үзлэг, оношилгоонд хамрагдаж байжээ. Үүнээс хавдрын урьдал 450, хоргүй хавдар 373, хортой хавдар 11, бусад өвчлөл 2248, хорт хавдрын сэжигтэй тохиолдол 62-ийг илрүүлсэн байна.

“Хавдрын эсрэг үндэсний аян-2016”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй үзлэг, оношилгоонд хамрагдахаар аймгийн сумд болон зэргэлдээх аймгуудаас ч олон хүн зорьж ирснийг онцолж байлаа.

Зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийхээс гадна “Хорт хавдрын эрт илрүүлэлт, оношлогоо эмчилгээ” сэдэвт орон нутгийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулав. Сургалтанд Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар оролцжээ.

Аяны бас нэг чухал зорилго нь олон нийтэд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлс тэдгээрээс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах явдал бөгөөд энэ ажлын хүрээнд төв, орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэвтрүүлэг, мэдээлэл бэлтгэн олон нийтийн хүртээл болгох, хорт хавдраас сэргийлэх талаар зөвлөмж, санамж, гарын авлага боловсруулан түгээх ажлуудыг хийжээ.

Хавдар судлалын үндэсний төвийн шилдэг эмч нарын баг дараагийн аймаг болох Сэлэнгэ аймагт үргэлжлүүлэн ажиллаж, ард иргэдийг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулахаар төлөвлөөд байгаа аж.   

 
 
 
ЗАВХАН АЙМГИЙН СЭТГҮҮЛЧ А.ГАНБАТ 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?