ШИНЗО АБЕ КУБД АЙЛЧИЛЛАА

2016-09-25  

Японы ерөнхий сайд Шинзо Абе 23-нд Кубд хийсэн айлчлалаа өндөрлүүллээ. Айлчлалын үеэр эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөтгөхөө хоёр тал мэдэгдсэн байна.

Японы ерөнхий сайд анх удаа Кубд айлчилж байгаа нь энэ юм. Шинзо Абе 22-ны үдээс хойно Кубийн нийслэл Гавана орж, Кубийн хувьсгалын удирдагч Фидель Кастро болон Кубийн удирдагч Рауль Кастро нартай тус тус уулзжээ. Кубийн засгийн газраас мэдэгдсэнээр, Фидель Кастро Гавана хотын баруун хэсэгт байрлах өөрийн гэртээ Шинзо Абег хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, эдийн засгийн хэлхээ холбоо зэрэг асуудлын боломжийг судалжээ.

Харин Рауль Кастро Шинзо Абетай уулзах үеэр хоёр орны харилцаа, тэр дундаа эдийн засаг, худалдааны харилцааг тэлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Мөн түүнчлэн олон улсын болон бүс нутгийн асуудлыг хоёр тал хөндөж ярилцлаа.

Куб болон Япон нь дэлхийн 2-р дайны үеэр харилцаагаа тасалсан бол 1957 оны Кубийн хувьсгалын өмнөхөн дахин сэргээсэн юм. Гэвч Кубийн хувьсгал ялалт байгуулсны дараа Япон Америкийг дагаж, дипломат харилцааны хувьд Кубийг ганцаардуулах, эдийн засгийн хориг тавих зэрэг арга хэмжээ авчээ. Хүйтэн дайны үед хоёр орны харилцаа маш их муудсан бөгөөд сүүлд 2003 онд Фидель Кастро Японд айлчилж, хоёр орны харилцааг өөд татсан юм. 

 

Эх сурвалж : http://mongol.cri.cn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?