Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

"ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН 2016" СЭЛЭНГЭ АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2016-09-26  

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг дээр өнөөдөр "Хавдрын эсрэг үндэсний аян 2016" нээлтээ хийлээ. Аяны хүрээнд ХСҮТ-ийн эмч нарын баг Сэлэнгэ аймагт эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамруулах, шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах юм. Мөн мэс заслын эмч нарын баг хорт хавдрын мэс эмчилгээг хийж, иргэдэд тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхээс гадна орон нутгийн эмч, мэргэжилтнийг ажлын байранд нь дагалдан сургаж, дадлагажуулах ажээ.

"Хавдрын эсрэг үндэсний аян 2016"-г энэ жилийн хувьд нийт 8 аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд Сэлэнгэ аймагт хэрэгжсэнээр өндөрлөж байгаа юм. Үүний өмнө Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудад ажиллаж ард иргэдийг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулжээ. Сэлэнгэ аймагт эхэлсэн энэхүү аян энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?