Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

БОРОО ЦАС ОРЖ, ХҮЙТРЭХИЙГ МАЛЧИД, ТАРИАЛАНЧДАД АНХААРУУЛЪЯ

2016-09-27  

Цаг уурын албанаас ирэх сарын 1-нийг хүртэл тариалангийн бүсэд тэнгэр ямархуу байх төлөвийг гаргажээ.

Нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, хальтиргаа гулгаа үүсэхийг малчид, тариаланчдад онцгойлон анхааруулж байна. Энэ сарын 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 30-нд 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?