Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

УЛИАСТАЙ ХОТ ХӨЛДӨХ АЮУЛД ОРЖЭЭ

2016-09-27  

Өвлийн улирал хаяанд ирлээ. Нэг л мэдэхэд цас орж тэсгэм хүйтэн салхи үлээнэ. Хөдөө хотгүй өвлийн бэлтгэлээ базааж эхэлсэн энэ үед Улиастай хотод асуудал байсаар байна.

Улиастай сумын цэвэр усны эх үүсвэрийн гүний худгийн шугам 1983 онд ашиглалтад орсон. Одоо 33 жилийн насжилттай. Уг нь Цэвэр усны хангамжийн эх үүсвэр болох 1-р өргөлтөөс 2-р өргөлт рүү дамжуулах 2 шугам байдаг. Гэтэл нөөц шугаманд өнгөрсөн жил гэмтэл гарснаар ашиглах боломжгүй болсон байна.

Харин одоо ашиглаж байгаа Үндсэн шугам нь өвлийг давахад тун хүндрэлтэй байгаа. Хэрэв өвлийн хүйтнээр шугам задарвал Улиастай сум бүхэлдээ хөлдөх аюултай байдалд оржээ.

Ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан тус шугаманд 2013 онд мэргэжлийн хяналтын  байцаагч дүгнэлт гаргаж зураг төслийг нь хийлгэж тендер зарласан байна. Гэвч тендер авсан компани нь төв шугамын эрхгүй байснаас шалтгаалан хүчингүй болж одоог хүртэл хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж чадаагүй л байна.

Одоо ашиглаж байгаа шугам нь жилд 2-3 удаа задарсаар ирсэн бөгөөд задрах болгонд өөрсдийнхөө хэмжээгээр нөхөн засдаг. Гэхдээ ингэж янзлахад 2-3 хоног шаардлагатай байдаг, дээрээс нь нөөц шугамгүйн улмаас цэвэр ус тасалддаг гэнэ.

Алийн болгон шугамаа нөхөж онд орох болж байна? Өвлийн тэсгэм хүйтнээр шугам задарч Улиастай хот хөлдвөл хэн хариуцах вэ? гэсэн асуултад хариулах эзэнгүй алга. Ямартай ч асуудлыг холбогдох газруудад нь аймаг орон нутгийн удирдлагууд танилцуулсан. Өвлөөс урьтаж асуудлыг эргэн харж шийдэж өгөхийг хүлээх л үлдлээ. 

 

 

ШИНЭ ЗАВХАН ТВ-ИЙН СЭТГҮҮЛЧ А.ГАНБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
УЛМАА:УЛС ТӨРИЙН ЗОЛИОС НЬ АРД ИРГЭД БОЛОХ ЮМ ТЭР ДУНДАА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АЖЛАА ХИЙХГҮЙ САНДАЛ ШИРЭЭГЭЭ БУЛААЦАЛДААД БАЙХААР ЯАЖ ОРОН НУТАГ ХӨГЖИХ ВЭ ДЭЭ 2016-09-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?