Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

200 МЯНГАН ТӨГРӨГНИЙ ЗАХИАЛГААР 7 НАСТАЙ ХҮҮГИЙН АМИЙГ ХӨНӨӨЖЭЭ

2016-09-27  

Дорнод аймгийн төвд долоон настай хүү учир битүүлгээр амиа алдсан хэрэг энэ сарын эхээр гарчээ. Талийгаач хүү ЕБС-ын хоёрдугаар ангид суралцдаг байсан ба хэргийг анх цагдаагийн байгууллагаас утасны цэнэглэгч ашиглан хоолойгоо боож амиа хорлосон гэж үзсэн боловч мөрдөн байцаалтын явцад өс хонзонгийн сэдэлтэйгээр санаатайгаар амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон байна. Нас барсан хүүгийн аав гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь хүүгийн амь насыг бүрэлгэх шалтгаан болсон аж.

Тодруулбал, талийгаач хүүгийн эцэгтэй дотно харилцаатай гэх С гэгч эмэгтэй бусдад 200 мянган төгрөг өгч хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тухай эх сурвалж мэдээлж байна.  Сэжигтэн С нь өөрөө нэг нас гарантай нялх хүүхэдтэй бөгөөд одоогоор талийгаачийн эцэгтэй хамт саатуулагдан шалгагдаж байна. Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн амь насаа алдсан бяцхан хүүгийн дурсгалд зориулж Дорнод аймгийнхан энэ сарын 28-нд буюу маргааш зул өргөх ёслол хийхээр болжээ.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Yamar ****iin yum bolood bn aa???? Iim eh hun bdag yumu? 7-hon nastai myalh amitniig **** sanaag yaaj bodoj chadwaaa???? 2016-09-27
Золбоо:Юу вэ эх хүнээс ийм юм гарна гэжүү.Толгой нь эргэсэн хүүхэн байхаа.Арай үгүй байлгүй дээ 2016-09-27
angry:тэр гэр бүлийн хүчирхийллийн хуулийг батлах хэрэгтэй шдээ аймшигтай шулам бээ.... 2016-09-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?