Анхны халз ярилцлагын дараа хоёр нэр дэвшигч хоёулаа өөр өөрсдийгөө ялсан гэж тайлбарлаж эхэллээ.
Хилларигийн хувьд CNN-ийн судалгааг үндэслэж 62:27 харьцаагаар илэрхий давуу байсан гэж үзэж буй бол Доналд Трамп энэ тоонд итгэхгүй байгаагаа илэрхийлж байна.
Тэр харин ч өөрийгөө илүү байсан гэдэгт итгэлтэй байгаагаа нуусангүй. Түүний үзэж байгаагаар тэр 27% биш харин 75%-ийн санал авсан гэж хэлж байна.
Харин online санал асуулгаар Трамп 52%, Хиллари 48%-ийн санал авсан гэж Тime мэдээллийн сайт мэдээллээ.
Ц.ХИШГЭЭ