Парис хотын захиргаа энэ сарын 26-ны өдөр санал хурааж, нудистуудад зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах болсон байна.
Одоогоор, Парис хотын захад орших Булонский болон Весненскийн ойг сонгосон гэх мэдээлэл францчуудын дунд таржээ. Гэхдээ нудистуудыг олон нийтийн газар нүцгэлэх, нүцгэн явахыг хориглодог хууль одоо хүртэл үйлчлэх хэвээр.
Торгууль нь 15000 евро, нэг жил хүртэлх хугацаагаар хорьдог заалттай. Харин тухайлан заасан газар энэ хориг үйлчлэхгүй юм байна. Одоогоор Парис хотын нэгэн тойрогт тэдэнд зориулсан бассейн ажилладаг юм байна. Нүцгэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс долоо хоногийн 3 орой тэнд эрхээ эрхэлж, бие хаагаа гайхуулж явдаг гэж Франс пресс агентлаг дурдсан байна. Тэгвэл ирэх зунаас францын нудистууд өөрсдийн гэсэн ой, түүний зэргэлдээ орших нууранд дураараа дургих болжээ.
Ц.ХИШГЭЭ