ТАЙВАНЬ, ГОНКОНГ, СОЛОНГОС, ВЬЕТНАМ ЗЭРЭГ ЗҮҮН АЗИЙН ЗАРИМ ОРНУУДАД ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖЭЭ

2016-01-27  

2016 oн хамгийн хүйтэн өвөл ,хамгийн халуун зуныг амлаж байна. Тайвань, Гонконг, Солонгос, Вьетнам зэрэг зүүн Азийн зарим орнууд ихээхэн хэмжээний цасанд дарагдаж,цаг агаар нь эрс хүйтэрснээс Тайванд өндөр настай 85 хүн нас барлаа гэж мэдээлж байна. Дулаан уур амьсгалтай Тайваны ард иргэд цаг агаарын гэнэтийн хүйтрэлд бэлэн байж чадсангүй. Тайваны нийслэл хотын орон сууц, хаус нь халаалтгүй байдаг нь настай олон хүнийг нас барахад нөлөөлсөн гэж үзэж байна. Тэдгээр нас барагcдын дийлэнх нь зүрх судас болон уушигны өвчтэй хүмүүс байсан байна. Цас их унасан тул хотын тээвэрт ч нөлөөлжээ. Улмаар Зүүн Азийн орнуудын нисэх буудлууд ч нислэгээ зогсооход хүрсэн. Энэ хүйтрэлээс болж Тайвань 10 сая ам долларын алдагдал хүлээсэн байна. Зөвхөн Солонгосын Чежу онгоцны нисэх буудал нислэгээ цуцалснаас 60000 зорчигч саатсан тухай тухайн орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллээ. Хачирхалтай нь, ийм хүйтэн өвөл болж байгаа ч, энэ зун хамгийн халуун зун болохыг цаг уурчид урьдчилан сануулж байна.

 

БЭЛТГЭСЭН : Э. ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?