Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХОВД АЙМАГТ ГАРСАН "МЯЛЗАН" ӨВЧИН БУУРАХГҮЙ БАЙГАА ТУЛ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ, ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ДАХИН 7 ХОНОГООР СУНГАЛАА

2016-10-01  

Ховд аймгийн 11 сумын 45 багийн 930 орчим өрхийн 65 голомтод Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт “Мялзан” өвчин оношлогдсоноос хойш 18 хоног өнгөрч байна.

2016 оны 9-р сарын 30 ны байдлаар уг өвчнөөр голомтын бүсийн нийт 73423 толгой мал өвчилж 11840 мал хорогдож 40 толгой малыг устгасан ба 57977 толгой мал эдгэрсэн, одоо 3566 толгой мал өвчтэй байна гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгч байна. Өвчлөл хамгийн их байгаа сумдад Буянт, Жаргалант, Мөст сумууд багтаж байгаа бөгөөд өвчлөл голомтын бүсдээ нэмэгдсээр байгаа гэнэ.

Ховд аймгийн Онцгой комисс 9-р сарын 30-ны орой орон нутгийн цагаар 21 цагт хуралдаж Улсын Онцгой комисстой зөвшилцсөний үндсэн дээр хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлыг өнөөдрөөс эхлэн дахин 7 хоногоор сунгалаа. Ойрын хугацаанд вакцинжуулалтын ажлыг эхлүүлэх, шаардлагатай төсөв санхүүг нь шийдвэрлэхгүй бол байдал улам хүндэрч болзошгүй байгааг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог яриандаа онцоллоо.

 

 

Х.АЛТАНТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?