ГУРВАН ТӨРЛИЙН БИЛГҮҮН

2016-10-04  

Дорно дахины онол сургаал бүхэн дандаа практик бясалгалаас үүдэн гарсан онол байдаг. Тиймээс дорно дахины суут хүмүүсийн сургаалыг ойлгоё гэвэл практик бясалгалыг нь хийж байж ойлгох билээ.

Хүн үнэнийг гурван шат дамжлагатайгаар ойлгодог. Бурханы заасан сургаалыг эхлээд багшаас сонсож, номоос уншиж нэг ойлгох нь сонсож олсон билгүүн хэмээгдэнэ. Тэрхүү уншиж сонссоноо олон талаас нь логик үндэслэлээс нь тунгаан бодож шүүж үзэж байж ойлгох нь тунгаан бодсон билгүүн хэмээгдэнэ. Харин энэ л үнэнийг өөрийн биеэр бясалгаж онож биеэр тулж мэдэхийг биеэр тулж мэдсэн билгүүн хэмээгдэнэ. Үнэнийг энэ гурван шатаар дамжуулж эцэст нь өөрөө тулж мэдсэнээр л хүн зовлонгоос салж гэгээрэл ариусалд хүрнэ. Эс тэгвээс сонсож уншиж мэдсэнээ л би мэдчихлээ гэж ойлговол та огт мэдээгүй зөвхөн хүний хэлсэн бичсэнийг л ойлгох төдий болсон гэдгээ энэ нь бодит ойлголт биш гэдгийг ухаарах хэрэгтэй. Бясалгаж өөрөө тэр үнэнийг олоогүй цагт та бусдын хэлснийг давтан хэлэх тоть шувуу шиг байгаагаа ойлгох хэрэгтэй.

 

 

CONTROL.MN

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?