Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

"БАДАРХУНДАГА 2016" ЯРУУ НАЙРГИЙН ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016-10-04  

Завханы шилдэг яруу найрагчдыг тодруулах яруу найргийн 11 дэх их наадам, "Бадархундага 2016" яруу найрагчдын хоёрдугаар зөвлөгөөн 10 дугаарын 3-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус наадмыг аймгийн Утга зохиолын нэгдлээс санаачлан хийж байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар нь аймгийн Завхан аймгийн Төв музей болон Боловсрол соёл урлагийн газар хамтран ажиллаж байна. Харин ерөнхий ивээн тэтгэгчээр ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар, Баян Айраг эксплорэйшн ХХК ажиллаж байгаа юм..

Тус наадмын шүүгчээр Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн дарга, СГЗүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, П.Батсайхан, Төрийн шагналт Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, ОХУ-ын Кузбассын холбооны шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Жамсрангийн Баяржаргал, Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, МЗЭ-ийн шагналт, Хутагтуудын хишигт шагналт, Болор цом наадмын тусгай байрын шагналт яруу найрагч Базарсадын Баттулга, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Монголын залуу зохиолчдын эвлэлийн тэргүүн Минжинсайхан, Аймгийн засаг даргын орлогч Ариунаа нар ажилласан байна.  

Наадмыг дөрвөн үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд эхний шатнаас шилдэг 33 яруу найрагчийн шүлэг шалгаран цааш өрсөлдсөн. 

Яруу найрагт элэг зүрхээ өгсөн оюунлаг, гэрэлт залуусын маань хөлс хүч, хичээл зүтгэл, хүсэл зорилго дээр Завхан аймагт олон жил тасраад байсан орон нутгийн яруу найргийн наадмаа дахин сэргээж, уламжлал болгон ийнхүү зохион байгуулдаг боллоо. Мөн 2 жил тутамд тус наадмын шилдэг шүлгүүдийн түүврийг ном болгон хэвлүүлэхээр болжээ. 

 

 

А.ГАНБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?