Өнөөдрөөс эхлэн маргааш хүртэл нийт нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг ЦУОШГ-аас анхааруулсаар байгаа.
Өнөөдрийн байдлаар орон нутгийн замд Увс аймагт нойтон цас орж, замын гадаргууд халтиргаа гулгаа үүсч болзошгүй нөхцөл үүсээд байна. Мөн иргэдийн өгч буй мэдээллээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдуудад газрын давхарга бүрхсэн их цас орсон байна. Иймд тус чиглэлийг зорих жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.