Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

АН-ЫН ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН МЕНЕЖЕР Д.ЭРДЭНЭБАТ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАНА

2016-10-06  

АН-ын Орон нутгийн сонгуулийн штабын менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат маргааш Дундговь аймагт ажиллан орон нутгийн иргэд сонгогчидтойгоо уулзах гэж байна. 

Дундговь аймагт олонх болж засаглалын эрхийг барьж байгаа МАН өнөөдөр төрийн албан хаагчдыг хоморголон халж өмнөх дөрвөн жилд АН-ын хийсэн сайн ажил бүхнийг гацаан зогсоож байгаад нутгийн иргэд ихээхэн бухимдалтай байгаа билээ. Жишээ нь аймгийн иргэдийн хамгийн ихээр дэмжиж байсан "Сайжруулсан зуух", "Төв цэнгэлдэх хүрээлэн" зэрэг төслүүдийг зогсоосон байна. Халаа сэлгээг зөвхөн удирдах албан тушаалтны хүрээнд бус төрийн байгууллагад олон жил ажиллаж байгаа цэвэрлэгч, үйлчлэгч, манаач гээд энгийн ажилтан албан хаагчдыг ч хоморголон халж олон иргэдийг ажилгүй болж байна.

АН-ыханы зүгээс энэ бүх хууль бус үйл ажиллагаатай тэмцэж ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэдгээ илэрхийлэн тэднийхээ дуу хоолойг сонсохоор уулзалтыг зохион байгуулах гэж байгаа юм байна. МАН Аймгийн ИТХ-д 19, АН 14 суудал авсан билээ. Олонх болсон МАН анхнаасаа л АН-аас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хуралдаа оролцох эрхэд халдан иргэдээ төлөөлөх эрхийг ноцтой зорчиж ирсэн байна. Энэ бүх асуудлыг иргэд сонгогчидтойгоо нээлттэй ярилцахаар АН-ын Орон нутгийн сонгуулийн штабын менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Дундговь аймгийн АН-ын удирдлагууд болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид өргөтгөсөн уулзалтыг зохион байгуулах гэж байна. Уулзалт маргааш 18 цагт болох юм байна.

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?