В.В.ПУТИН 64 НАСЫГ ЗООГЛОЛОО

2016-10-07  

Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч, орос үндэстэн, Их Орос гүрний цогтой хамгаалагч, мятаршгүй тэмцэгч Владимир Путины ойг дэлхийн даяар өргөн тэмдэглэж эхэллээ. Путинд төрсөн өдрийн баяр хүргэсэн е-майл, цахилгаан, мэндчилгээ, утасны дуудлага тасрахгүй байна. Энэ өдөр түүнтэй найз, улс төрийн нэг байр сууринд зогсох хамтран зогсогчдоос гадна, түүний заналт дайснууд ч түүнд баярын мэндчилгээ хүргэдэг гэж Песков мэдэгдлээ. Дэлхийн өнцөг булан, Оросын хязгаар бүрээс түүнтэй холбондох утасны дуудлага нь зөвхөн төрсөн өдрийн баяр хүргэлтээр хязгаарладаггүй, улс орны, дэлхий дахины чухал асуудлыг хэлэлцсээр байдаг гэж Путины тамгын газрынхан тодруулж байна. Монголын төрийн тэргүүн ч гэсэн тэднээс хоцордоггүй.

Өнгөрсөн жил, Сочид төрсөн өдрөө тэмдэглэж, "Шайба" мөсөн талбайд 11 номерийн өмсгөлтэй гарч, ахмад хоккейчидтой хоккей тоглохдоо 15 гоолын 7-г хийж байсан байна. Тус цэнгэлдэх хүрээлэнд ирсэн хүмүүсийн дийлэнх нь Шөнийн Лигийн тоглолтыг үзэхээс илүү Путинд баяр хүргэхээр ирсэн байдаг. Харин энэ жилийн хувьд, төрсөн өдрөө тэмдэглэх тусгай хөтөлбөр гаргаагүй, зөвхөн л ойр дотнын хүмүүсийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ гэж Путины тамгын газрын дарга Песков тодотголоо. Энэ удаагийн түүний төрсөн өдөр бол В. Путины Оросын өндөр албан тушаалд байх хугацааны 18 удаагийн төрсөн өдөр юм гэж BBC мэдээллээ.

АНУ-д түүний төрсөн өдрийг тохиолдуулан, уртаараа 12 м, өргөнөөрөө 9 м, "Энхийг хамгаалагч" гэсэн тодотгол бичигтэй плакатыг Манхеттений гүүрнээс нэр нь үл мэдэгдэх хүмүүс унжуулсан байна. Плакатыг байрлуулснаас цаг орчмын дараа хууль хүчний байгууллагынхан уг плакатыг буулгажээ. Путинд баяр хүргэе. Эрүүл саруул байж, Орос орныг улам хүчирхэг гүрэн болгох үйлс тань өөдрөг бүтэмжтэй байг. Монгол орон, монголчуудад ээл ивээлээ хайрлаж яваг.

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?