Уур амьсгалын өөрчлөлтийн тухай "Парисын хэлэлцээр"-ийг ирэх 11-р сарын 4-нд албан ёсоор хүчин төгөлдөр болгоно" гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдлээ.
Бан Ги Мун мэдэгдэл гаргаж тэмдэглэхдээ, "Парисын хэлэлцээр"-ийг 5-нд хүчин төгөлдөр болгох асуудлаар тохиролцоонд хүрч, 11-р сарын 4-нээс албан ёсоор хүчинтэй болгоно. Олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй дэмжлэг нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагыг нотлон харуулсан төдийгүй, улс орнуудын засгийн газар санал нэгтэйгээр олон улсын хамтын ажиллагаа явуулах шаардлагыг тусгасан юм" гэжээ. Бан Ги Мун улс орнуудын засгийн газар, нийгмийн олон салбарт "Парисын хэлэлцээр"-ийг бүх талаар хэрэгжүүлэхийг уриалаад, даруйхан үйл ажиллагаа авч хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эрч хүчээ нэмэгдүүлэхийг онцолжээ.
10-р сарын эхээр Европын парламентын хурал, дийлэнхийн саналаар Европын холбооны "Парисын хэлэлцээр"-ийн шийдвэрийг баталж, Европын хэрэг эрхэлсэн зөвлөл тус өдрийн орой бичгээр энэхүү шийдвэрийг баталжээ. Энэ нь "Парисын хэлэлцээр" албан ёсоор хүчин төгөлдөр болгох шаардлагатай нөхцөл хангасныг харуулж байна.
Ц.ХИШГЭЭ