Өнгөрсөн долоо хоногт, Пентагоны төвд болсон АНУ-ын цэргийн дээд командлалын зөвлөлгөөнөөр "Оросын аюул" сэдвийг хэлэлцсэн байна. Энэ цагийн цэрэг зэвсгээр өрсөлдөгчдөөс хамгийн "түрэмгий улсаар" Оросыг тодруулжээ.
Орос болон Хятад улсыг АНУ-ын аюулгүй байдалд бодит заналхийлэгч гэж АНУ-ын хуурай цэргийн төв штабын орлогч дарга, хошууч генерал Жозеф Андерсон илтгэлдээ дурдсан байна гэж Английн Independent сонин мэдээлэв.
Түүний хамтран зүтгэгч, АНУ-ын армийн штабын генерал Марк Миллер, -Цэрэг зэвсгийн мөргөлдөөн үүсэх нь зайлшгүй болсон гэж таамаглалаа дэвшүүллээ. Зөвхөн таамаглаж буй ч биш, "Орос- Америкийн хооронд дайн болох нь баталгаатай" гэж тэр тодотгов.
"Одооноос, АНУ дайнд бэлтгэж эхэллээ. Солонгосын дайнаас хойшхи маш том дайн байх болно. Цэрэг зэвсэг, бүх талаараа. Үхлийн, эцсийн хүчтэй цохилттой, маш богино хугацаанд өрнөх мөргөлдөөн байх болно. Хамрах хүрээ маш өргөн. Ойрын ирээдүйд болно". Ингэж АНУ-ын армийн генерал Уйльм Хикс бусад генералуудынхаа хэлсэн үгийг дэмжиж хэллээ.
Оросоос гадна, Хятад улс ихээхэн аюул заналхийлэл үүсгэж буй. Дээр нь Хойд Солонгос орно. Хойд Солонгосыг бодоход Орос, Хятад нь цөмийн бус зэвсэг, техникээ ч байнга боловсронгуй болгож буйгаараа илүү аюултай. Энэ бүхнээс үүдээд, АНУ кибер дайны ч бэлтгэлд шилжсэн гэж АНУ-ын Батлан Хамгаалах Яам мэдэгдлээ.
Э.ЦЭНД